"Хөвсгөл Алтандуулга ХК" 1943 онд Тариалан САА нэртэйгээр байгуулагдаж үр тарианы томоохон аж ахуйн нэгж болон өргөжиж бүс нутгийн хүнсний хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй.
Манай компани 7150 га эргэлтийн талбайд үр тарианы үйлдвэрлэл эрхэлж, 6500 тн үр тариа цэвэрлэж, хадгалах хатаалгатай механикжуулсан үтрэм, иж бүрэн засварын газар ажиллуулж жилдээ 3000 га уринш боловсруулалт хийж, 3000-4000 га үр тариа тариалж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор уламжлалт технологиос тэг элдэн шүүлэгт шилжих шинэчлэл хийв. Орон нутагт үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин, хамтран ажиллаж байна.
READ MOREГурилын үйлдвэр
1997 онд 2 тээрэмтэй жижиг үйлдвэрлэлээс гараагаа эхэлсэн гурилын үйлдвэр нь хоногт 100 тонн буудай тээрэмдэх, 10 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай, дэргэдээ 6500 тонн (4000 тонн босоо, 2500 тонн хэвтээ) үр тариа хадгалах хатаалгатай иж бүрэн механикжсан байгууламжтай, 700-800 тн бэлэн бүтээгдэхүүн хадгалах агуулахтай цогц үйлдвэр болж өргөжсөн. Энэхүү гурил тэжээлийн үйлдвэр ба үтрэмийн цогцолборт 2010-2012 онд нийт 2.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
Газар тариалан
Компани нийт 7045 га тариалангийн талбайтай, улаан буудай, овъёос, тосны ургамал, халтар арвай тариалдаг. Голлох таримал нь улаан буудай бөгөөд зөөлөн, хатуу төрөлд хамаарах 8-12 төрлийн сортыг тариалдаг. Газар тариалангийн үйлдвэрлэлийн инженер техникийн болон гүйцэтгэх ажилтнаар бүрэн хангагдсан, нийт 14 ажилтан тогтвор суурьшилтай ажиллаж байна.
tonnes product capacity
Hectares of agricultural land
Tonnes of feeds per day
Source of our food
Agricultural communities News
2023 оны хагас жилийн үйл ажиллаагааны тайлан
Хөвсгөл Алтандуулга ХК-ний 2023 оны хагас жилийн үй
Continue readingХувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол
Хөвсгөл Алтандууга ХК-ний 2023 оны 4 сарын 28-ний өд
Continue readingХөвсгөл Алтандуулга ХК 2022 оны үйл ажиллагааны тайлан
Манай компаний 2022 оны хийж бүтээсэн ажлын тайлан
Continue reading
